Dark Light
Нийгэм | 2023-12-19

Исландад галт уул дэлбэрсний улмаас 4000 иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Исландын Рейкжанес хойгт галт уул дэлбэрч Гриндавик загасчлалын тосгоны 4,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Нийслэл Рейкжавик хотоос 40 км орчим зайтай Гриндавик тосгонд иргэдийг өдрийн цагаар орохыг зөвшөөрч байгаа ч шөнийн цагаар хөл хорио тогтоож, нүүлгэн шилжүүлсэн иргэдийг тосгонд үлдэхийг хориглосон байна. 

Сүүлийн нэг сарын хугацаанд Рейкжанес хойгийн орчимд газар хөдлөлтийн чичирхийлэл хэдэн мянгад хүрсэн ба сүүлийн 24 цагийн хугацаанд газар хөдлөлтийн 1,000 гаруй чичирхийлэл бүртгэгджээ. Хойгийн галт уул дэлбэрэх үед халуун хайлмаг урсаж 3,5 км урт хагархай газрын гадаргууд үүссэн байна. Халуун хайлмаг секундэд 100-200 куб метр талбайг хамарч байна. 

Исланд улсад идэвхтэй 33 галт уул байрладаг аж. Галт уулын хүчтэй олон мянган чичирхийллийн улмаас  үйл ажиллагаагаа сарын хугацаанд зогсоосон алдарт Blue Lagoon халуун рашаан сувиллын газар өнгөрсөн ням гарагт үүд хаалгаа эргэн нээсэн. Гэвч галт уулын хайлмаг урссаны улмаас даваа гарагаас захиалгаа зогсоожээ. 

Эх сурвалж: Theguardian.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19