Уянгын халил хэтэрвэл ухаан тархи муудна. Огшиж омогших нь дэндвэл оюун санаа нь мунхарна. Автобусны жолоочийн арьсыг өвчин өө, ганц хүүхэд хаяад явчихлаа, өвлийн гуталгүй юм байна ш дээ гэж ирээд олуулаа огшиж омогдсон чинь найзыгаа суулгаж өгөөд үлдсэн байлаа. Өвлийн гуталгүй юм байна ш дээ гэж ирээд өмнөөс нь өмөлзөөд өрөвдөцгөөсөн чинь ойрхон буудал руу пүүзтэйгээ л гарсан байлаа. Зүгээр яваа хүүхдийн зургийг зөвшөөрөлгүй авч тарааснаас болж гэмгүй охин өвлийн гуталгүй гэж сургууль дээрээ шоолуулж байна.
Нийгэм | 2023-12-19
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




