Dark Light
Нийгэм | 2023-12-19

Нүүрсний сонсголд оролцсон бүхэн гэмт хэрэгтэй биш

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний сонсгол ирэх 7 хоногт төрийн үргэлжилнэ. Нүүрсний сонсголд оролцсон бүхэн нүгэлтэн гэмтэн биш гэдгийг ялгаж салгах хэрсүү ухаан ч хэрэгтэй байна. Нүүрс Монголыг тэжээж, төлсөн татвар хураамжаараа ахмадын тэтгэвэр,  албан хаагч, багш эмчийн цалин, хүүхдийн мөнгө оглож байгаа гэсэн үг. Нүүрс олборлож тээвэрлэсэн, зарж борлуулсан, угааж боловсруулсан бүгдээрээ гэмт хэрэгтэн биш. Татвар, хураамжаа төлсөн, данс бүртгэлд үнэн зөвөөр мэдүүлсэн,  хувийн хөрөнгө мөнгөө оруулсан нүүрсний бизнес эрхлэгч болгон нүүрсний хулгайч биш. Хамаатных нь ангийн хүүхэд, хамт ажилладаг хүнийх нь ах дүү, хажуу айлын хүргэн, нэг нутгийн  нөхрийн бэр нь нүүрсний бизнес хийсний төлөө хар шар эсэргүү, нударган баян, сорон мөлжигч феодал гэж хавтгайд нь нулимах, бүлэглэн буллидэх учиргүй. 

Нүүрсний хулгайч, нүүрсний бизнес эрхлэгчээ ус тос шиг ялгаж, буруу зөвийг хөдөлшгүй баримтаар тунгаахгүй бол сонсгол нэртэй өшөөгөө тайлах тайз, өрсөлдөгчөө намнах индэр, улс төрийн үзэгдэл болж хувирна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19