Dark Light
Нийгэм | 2023-12-19

Орон нутгийн хэрэгцээгээ бүрэн хангаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хонь, тэмээний ноосоор ноолуур гаргаж, Өвөрхангай аймгийн тэмээний ноосон бүтээгдэхүүний  хэрэгцээг бүрэн хангаж буй “Ноос ирээдүй” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцлаа. 

Ноосыг үлдэгдэлгүй ашиглаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус байгууллага ноосны хялгасыг ялгаж үнэргүй, цагаан эсгийгээр эко гудас, ноосноос гаргасан ноолууран хөнжил үйлдвэрлэж орон нутгийн брэнд болоод байна. 

Уулзалтын үеэр “Ноос ирээдүй” ХХК жилийн 4 улиралд зогсолтгүй ажиллаж, борлуулалт сайн байгаагаа онцолсон юм. 

Мөн ноосны үйлдвэрлэл эрхлэгчид сайд Х.Болорчулуунд ноос, ноолуурын техникийн зохицуулалт орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг болж байгаа ч үйлдвэрлэлийн бүх шатанд урамшуулал олговол томоохон дэмжлэг болно гэдгийг дурдлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19