Dark Light
Нийгэм | 2023-12-19

СХД-ийн иргэдэд ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас, бэлэн гоймон тараажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өд брэндийн 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан өнгөрөгч амралтын өдрүүдээр иргэдэд бэлгийн багц тараасан байна. Уг бэлгийн багц тараах ажил нь долоо хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд багцад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, 00-ын цаас, бэлэн гоймон зэрэг багтаж байгаа аж. 

Мөн тус багцад Үндэсний үйлдвэрлэгч Ганбатын Очирбатын зураг бүхий нэрийн хуудас мэндчилгээг хавсаргасан байгаа нь сонгуулийн сурталчилгаа юу гэх хардлагыг төруулж байгаа юм. 

Уг мэндчилгээнд 

Эрхэм дүүгийн яг одоо мөрөөдөн нүдийг тань гялалзуулж, сэтгэлийг тань гэрэлтүүлж байгаа бодол ирээдүйд бүтээх том амжилтын эхлэл юм шүү. Ирээдүйд бүтээх их үйлсэд тань амжилт хүсэн дурсгав. Үндэсний үйлдвэрлэгч Ганбатын Очирбат гэжээ. 

Г.Очирбат нь Ардчилсан залуучуудын холбооны гишүүн, ариун цэврийн хэрэглэлийн Хатад брендийн үүсгэн байгуулагч юм.

Харин иргэдийн хувьд нийгмийн цахим сүлжээнд Ойн баяраар далимдуулж өөрийгөө сурталчилж байна. Ариун цэврийн хэрэглэл бэлэглэж биднийг доромжилж байна” гэж сэтгэгдэл үлдээжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19