Dark Light
Нийгэм | 2023-12-19

"Эрдэнэс тавантолгой" ХК шинэ техникүүдээ хүлээн авлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр компанийн “А6-20” бизнес төлөвлөгөө/2021-2025/”-ний хүрээнд уулын ажлын өсөлттэй уялдуулан нэмэгдүүлж буй шинэ техникүүдээ хүлээн авлаа.

“А6-20” бизнес төлөвлөгөөний дагуу жил бүрийн уулын ажлын хэмжээ нэмэгдэх бөгөөд олборлолтын 30 хувийг өөрийн техникээр гүйцэтгэснээр 2024 онд 56 сая м3 уулын ажлыг хийхээр байна.

Жил бүрийн уулын ажлын тодорхой хувийг өөрийн уулын техникээр хөдөлгөснөөр гэрээт компаниар гүйцэтгүүлэх олборлолтын нэгж өртгийг 7 орчим хувиар бууруулах тооцоолол бий.

Энэ удаад  120 тонны даацтай   XDE130-автосамосвал-9 ширхэг,  GRT350-автогрейдер-2 ширхэг, XDE200-экскаватор-1 ширхэг, LBR PR776-бульдозер-5 ширхэг нийт 17 шинэ уурхайн үндсэн техник хэрэгсэл хүлээн авч,  уулын ашиглалтын өртөг, зардлыг бууруулж, ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар болж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19