Dark Light
Нийгэм | 2023-12-20

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023 оны 12 дугаар сарын 23-ны Бямба гарагийн 13:00 цагаас “Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Уг барилдааны 

Түрүү бөх 7,000,000, 

Үзүүр бөх 5,000,000,

Дөрөвт шалгарсан бөх тус бүр 3,000,000,

Наймд шалгарсан бөх тус бүр 1,000,000 төгрөг гардана. Мөн барилдсан бөх бүрд гарын бэлэгтэй. Үзэгчдээс 1,000,000 төгрөгийн 9 азтан тодруулна. 

Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Үзэгчид ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой. 

Зууны манлай зааны нэрэмжит барилдаанд бөхчүүд, бөх сонирхогчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Үндэсний Бөхийн Холбоо, “Ховд” бөхийн дэвжээ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19