Dark Light
Нийгэм | 2023-12-21

Сахилга, ёс зүйн зөвлөгөөн боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албаны 2023 оны үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, ёс зүйн зөвлөгөөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй нээж, газар, хэлтэс, нэгжийн дарга нар 2023 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа танилцууллаа. 

Энэ үеэр алба хаагчдын цэрэгч, жагсаалч байдлыг сайжруулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, албаны үйл ажиллагааг цахимжуулах, шинийг эрэлхийлэх, ажлын цаг ашиглалт гүйцэтгэлийг сайжруулах, хэлтсүүдийн ажлын уялдаа холбоог бэхжүүлэх талаар санал солилцож, санал зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэв.

Зөвлөгөөний төгсгөлд Хорих ял эдлүүлэх албаны дэд дарга, хурандаа Ч.Нэргүй цэрэгч жагсаалч байдал, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж 2 алба хаагчид “Талархал”, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, сахилга хариуцлагын зөрчил гаргасан 1 алба хаагчид “Шаардлага”,  ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлийг сайжруулах талаар 2 алба хаагчид “Зөвлөмж”-ийг тус тус гардуулж, нийт алба хаагчдад 2023 онд гаргасан ажлын амжилтаа бататган, 2024 онд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сахилга хариуцлагыг дээшлүүлэн ажиллах үүрэг өгч, ажлын амжилт хүслээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19