Dark Light
Нийгэм | 2023-12-21

М.Оюунчимэг: Гол холбогдогч нь байхгүй тул хуучин видео монтажилж тавихад хүрч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нүүрсний нээлттэй сонсгол өнөөдөр 4 дэхь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа явагдаж байгаа юм. 

Энэ үеэр хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр

Төмөр замын төслийн гэрээнүүдийг яагаад нууцад оруулсныг гайхаж байна. Улс орны эдийн засагт хувьсал авчирна гэдэгт итгэж УИХ, Засгийн газраас шийдвэр гаргаад явсан ч харамсалтай нь бодит байдал дээр ашиглалт нь 10 хувьдаа ч хүрэхгүй байна. 9,2 сая тонн нүүрс тээвэрлэж байж ашигтай ажиллах байтал нэг сая тонн ч хүрэхгүй байна. Алдагдсан боломж хэдэн их наядаар яригдаж байна. Нүүрсний сонсголоос л харахад зөвхөн хилийн наана, цаадах үнэ, тээвэрлэлтээс л яаж мөнгө угаасныг харж байна. Гэтэл гэрээнүүд нь улсын нууцад орсон учраас сонсголд дэлгэрэнгүй ч ярьж болохгүй байна. Гол холбогдогч нар нь гадагшаа гараад зугтаачихсан хуучин видео бичлэгийг нь монтажилж тавихдаа хүрч байгаад харамсаж байна гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19