Dark Light
Нийгэм | 2023-12-21

Б.Нямжав ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Б.Нямжав ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ.

Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч  Б.Нямжав нь тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08