Dark Light
Нийгэм | 2023-12-21

Нийт зам тээврийн ослын 70 хувьд бага насны хүүхдүүд өртөж амь хохирсон байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллагаас зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон гэмт хэргийн гаралт, хяналт шийдвэрлэлтийг 2022, 2023 оны 9 сарын байдлаар судаллаа.

Дээрх хугацаанд улсын хэмжээнд Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн улмаас 103 хүүхдийн амь нас хохирсноос 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй, 70 хувь нь 10-аас доош насны хүүхдүүд байна.

Зам тээврийн осол хэрэг болсон газрыг судалж үзэхэд 11.6 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт, 88.4 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс Нийслэлд Сонгинохайрхан дүүрэг, орон нутагт Төв аймгийн замд гарсан осол хамгийн их байна.  

Прокурорын байгууллагаас хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 172 удаагийн сургалт, уулзалтыг зохион байгуулж, 12 мянга 800 орчим эцэг, эх, асран хамгаалагч, боловсролын байгууллагын алба хаагч, төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн ажилтан, сурагч хүүхэд, багачуудыг хамруулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19