Нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлөг дээр тогтсон цанталт, мөстөлтийг арилгаснаас шалтгаалан өмнөх Улаанбаатар Сөүл Улаанбаатар чиглэлийн нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбоотой Улаанбаатар Токио Улаанбаатар чиглэлийн ОМ501/502 аяллын нислэгийн цагийн хуваарьт дараах өөрчлөлт орж байна.
Улаанбаатар – Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 2023 оны 12-р сарын 22-ны өдрийн 13:15 цагт хөөрч Токио хотын Нарита ОУНБ-д 18:50 бууна.
Токио – Улаанбаатар ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 19:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 23:55 цагт буухаар төлөвлөж байна.
Дамжин нислэг болон бусад асуудлаар 11333999 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
АДМИН








Нийгэм




