Dark Light
Нийгэм | 2023-12-21

Боомтын сэргэлтийн үндэсний хорооны хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.12.21/ Төрийн   ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.

Хуралдаанд Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга болон Зам, тээврийн хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны удирдлагууд болон Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны Ажлын албаны дарга О.Нарандэлгэр, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нарын албаны хүмүүс оролцсон юм.

Хуралдаанаар 1994 оны Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт туссан Эрээнцав-Соловьевск хоёр талын зэрэглэлтэй төмөр замын боомтыг ноот бичиг солилцох замаар олон улсын зэрэглэлтэй болгох, Монгол Улсын Хилийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.5 дэх заалтыг үндэслэн “Хилийн боомтод мөрдөх нийтлэг журам”-ын төслийг хэлэлцэж, батлах асуудлыг хэлэлцэн тэмдэглэлд тусгаж,  тогтоол гарган шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19