Dark Light
Нийгэм | 2023-12-22

ОБЕГ: Сураггүй болсон 3 иргэнийг олсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн "Эрдэнэ-Ус " гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 27 км-т/ Тус сумын харьяат малчин Б нь 12 сарын 20-ны өдрийн 18:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12 сарын 20-ны өдрийн 21:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Б /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 12 сарын 21-ний өдрийн 01:25 цагаас зохион байгуулж 10:49 цагт тус багийн "Хөтөл" гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 10 км/-аас эсэн мэнд олсон.   

Архангай аймаг, Эрдэнэбулган Цогт-Уул багийн 1 дүгээр гудамжинд сурагч М нь 12 сарын 20-ны өдөр хичээлээ тараад гэртээ хариагүй тухай дуудлагыг 12 сарын 21-ний өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид, Ерөнхий боловсролын ...  дүгээр сургуулийн .. дугаар ангийн сурагч М /15 настай, эмэгтэй/-г 18:55 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, эсэн мэнд олсон.

Ховд аймаг, Дарви сум Дэлгэр багийн “Цагдуулт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс урд зүгт 32 км-т/ Тус сумын харьяат малчин Г нь 12 сарын 21-ний өдрийн 10:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 22:15 цагт хүлээн авсан. Дарви сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд  малчин Г /48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өндөр хаднаас унаж хөлөө хугалсан байхад нь 01:15 цагт тус багийн "Цагдуулт" гэдэг газар /гэрээс нь хойд зүгт 9 км/-аас эсэн мэнд олсон байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08