Dark Light
Нийгэм | 2023-12-22

Энэ 7 хоногт өвөл, зуны сууц шатсан 10 дуудлага бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн өдрүүдэд гэр хороолол, зуслангийн чиглэлд өвөл зуны сууц шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд угаарын хийнд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.

Зөвхөн энэ долоо хоногийн хугацаанд өвөл, зуны сууц шатсан 10 дуудлага бүртгэгдсэн. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас мөн  ил галын улмаас гал түймэр гарсан байна. 

Иймд иргэд гэр, орон сууцандаа галлагааны аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, цахилгааны хэт ачааллыг үүсгэлгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19