Dark Light
Нийгэм | 2023-12-22

Л.Энх-Амгалан: Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан тухай мэдээлэл өчигдөр /2023.12.21/ цахим орчинд тархсан.  Тодруулбал, Нийслэлийн ... -р цэцэрлэгт сургалт явуулдаг ... сургалтын төвийн багш С хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зоджээ.  

Тухайн асуудлаар Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр: "Би Багш нараа хамгаална. Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа болимоор байна. Салбар толгойлж байгаа хүний хувьд сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн "багш" нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль, цэцэрлэг бүрд зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их хуваалцаж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн "муу" багш нар минь амьдардаг юм шүү" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19