2023-12-28, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 17/
Билгийн тооллын 17, цагаан бич өдөр, өглөгт охин-6 одтой, ус суудалтай, 5 шар мэнгэтэй, хотол чуулганы барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
Наран ургах шингэх: 08:41-17:06
Үс засуулбал: Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Хотол чуулганы барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр
Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), хонь (13:40-15:40) болой.
Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Хулгана, бич, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, их гол гатлах, загас барих, тангараг үүсгэх, гуу, суваг татах, мал гаргах, ан гөрөө хийх, дайсан номхтгох, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худаг малтах, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авахад муу.
АДМИН







Нийгэм




