Dark Light
Нийгэм | 2026-11-05

ДУУ ХӨГЖМИЙН БАГШ НАРЫГ ОЛОН УЛСЫН МАСТЕР СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих хүрээнд олон улсын мастер сургалтыг "Хурд" хамтлагтай хамтран зохион байгуулж байна.
2026 оны арваннэгдүгээр сарын 3-10-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад Их Британийн найруулагч, бүжиг дэглээч Зена Густхард, Лондоны хөгжмийн академийн захирал, төгөлдөр хуурч Соин Ким зэрэг монголын болон олон улсын туршлагатай уран бүтээлчид багшилж байгаагаараа онцлог.
Хөгжмийн багш нарыг дэмжих мастер сургалтыг өмнө нь Хурд хамтлагтай хамтран зохион байгуулж байсан. Энэ удаагийн сургалт нь хоёр дахь удаагийн өргөн хүрээний сургалт болж байна.
Тус сургалтын хүрээнд багш нарт урлаг, хөгжмийн боловсролын орчин үеийн чиг хандлага, мюзиклийг сургуулийн орчинд хэрхэн нэвтрүүлж болох, хүүхэд бүрийг хөгжмийн хичээлийн хүрээнд хэрхэн үр дүнтэй хамруулах зэрэг суралцагчийн бүтээлч болон нийгэм-сэтгэл зүйн хөгжлийг дэмжих арга барилыг түгээн дэлгэрүүлж байна.
Өнөөдөр дэлхий нийтээр хүүхдийн харилцааны чадвар, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийн боловсрол, бусдыг ойлгон хүндэтгэх хандлагыг төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Урлагийн боловсрол нь эдгээр чадварыг хөгжүүлэх үр нөлөөтэй хэрэгслийн нэг бөгөөд хүүхдийн цогц хөгжил, төлөвшлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг мэдлэгтэй төдийгүй бүтээлч сэтгэдэг, хамтран ажилладаг, өөрийгөө илэрхийлдэг, бусдыг ойлгон хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжил чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08