Сонгинохайрхан дүүргийн нийт 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүсээд буй.
Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камерыг байршуулж зөвшөөрөлгүйгээр хог хаяж байгаа иргэн, хуулийн этгээдэд хариуцлага тооцох арга хэмжээг авч ажиллахыг үүрэгдсэн.
Энэ дагуу дээрх байршлуудад хяналтын камерын цэгүүд ажиллаж эхэллээ. Ингэснээр улаанчулуутын хогийн цэгийн хашааны гадна зөвшөөрөлгүйгээр хог хаяж буй иргэн хуулийн этгээдийг тогтоож холбогдох арга хэмжээг авах юм.
Хяналтын камерын цэгүүд 24 цагаар ажиллах бөгөөд хяналтын камерын дуу, дүрсний мэдээллийг цуглуулж, зөрчил гаргасан этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авна.