Dark Light
Нийгэм | 2025-05-15

Э.БИЛЭГСАЙХАНД ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд монгол цэргийн цог жавхаа, сүр хүчийг тодотгож харуулж чадсан Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгчийн зарлигаар зарим алба хаагчид цэргийн одон медалиар шагнагдахын зэрэгцээ монгол цэргүүдээ командлан алхсан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч дэд хурандаа Э.Билэгсайханд ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгогдсоныг энэ өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Хурандаа Э.Билэгсайханы гэргий Х.Эрдэнэтуяа мөн хурандаа цолтой бөгөөд Цэргийн нэгдсэн дээд сургуульд ерөнхий цэргийн команд мэргэжлээр 4 жил бэлтгэгдэж төгссөн, өдгөө Төрийн тусгай хамгаалалтын газрын Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажилладаг бүсгүй юм. Тэд ийнхүү ерөнхий цэргээс төрсөн хурандаа цолтой гэр бүл боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00