Dark Light
Нийгэм | 2024-01-10

Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч 1000 орчим хөрсний гулгалт үүсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газар хөдлөлтийн голомтод Японы үндэсний  Эрэн хайх, аврах баг 20 орчим нисдэг тэрэгтэйгээр Ниигата, Тояма, Ишикава, Фукуи зэрэг 4 мужийн 35 хот, 12 тосгонд үүрэг гүйцэтгэж байна.

Ишикава мужид нэгдүгээр сарын 8-ны 16:00 цагийн байдлаар 168 хүн амь насаа алдаж, 323 хүн сураггүй хэвээр байгаа бол 690 орчим  хүн гэмтэж бэртжээ. Мөн 1520 гаруй байшин нурж, эвдэрсэн бөгөөд 403 түр хорогдох байранд 28.800 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түүнчлэн 18.000 өрх тог цахилгаангүй, 66.100 айл өрх усгүй хэвээр байгаа аж.  Газар хөдлөлтийн дараа нөхцөл байдал хүндэрч нийт 1000 орчим хөрсний гулгалт үүсжээ. Газар хөдлөлтийн дараах хохирлын үнэлгээг хийхээр тус улсын Өөрийгөө хамгаалах хүчнийхэн ажиллаж байгааг мэдээлжээ.

Эх сурвалж: Reliefweb.int

Орчуулсан: Б.Гэрэлзаяа


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19