АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Конгрессын завсрын сонгуулиар Бүгд найрамдах нам нь Сенат болон амбан захирагчийн гол суудлуудад ялагдал хүлээсний дараа сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, Ардчилсан намынхантай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тэрээр сонгуулийн дүн гарч эхэлж байх үед "The New York Times" сонинд өгсөн ярилцлагадаа "Би эдгээр үр дүнг бүрэн хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна" хэмээгээд, Ардчилсан намынхантай ямар нэгэн байдлаар зөвшилцөж, хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байгаагаа тэмдэглэсэн байна. Энэхүү мэдэгдэл нь түүний хэдхэн хоногийн өмнө "Ирэх хоёр жилд засаг захиргаагаа хориг тавих эрх мэдлээ ашиглан удирдана" гэж байсан байр сууринаас эрс өөрчлөгдсөн алхам боллоо.
Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намынхан Трампын биечлэн очиж сурталчилгаа хийсэн Техас, Хойд Каролина, Өмнөд Каролина, Охайо зэрэг гол мужуудын Сенатын суудлыг авч, томоохон амжилт үзүүлсэн юм. Үүний зэрэгцээ Ираны дайн болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт Бүгд найрамдах намын ялагдалд голлон нөлөөлсөн гэж хэвлэлүүд онцолж байна.
Трамп өөрийн дэмжсэн нэр дэвшигчдийн ялагдлын шалтгааныг "Миний бие саналын хуудас дээр байгаагүй" хэмээн тайлбарлаж, өөрийн "Truth Social" хуудсандаа "Би саналын хуудас дээр байгаагүй, хэрэв байсан бол бид үнэмлэхүй ялалт байгуулах байлаа" гэж бичжээ.
ТАТАР МАЙДАР







Улс төр


