Dark Light
Нийгэм | 2024-01-13

Боксын шигшээ баг өнөөдөр Унгар улсыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар, Нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон бусад удирдлагууд Үндэсний шигшээ багтайгаа уулзаж амжилтыг хүсэн, үдэв.

Унгар улсад Олон улсын хамтарсан бэлтгэлд манай шигшээ баг хамрагдах бөгөөд Унгар улсад болох Олон улсын тэмцээнд мөн оролцох юм. Цаашлаад Болгар улсад болох Олон улсын хамтарсан бэлтгэл, "Странджа-2024" Олон улсын тэмцээнд оролцоод хүлгийн жолоогоо ХБНГУ улс руу залж ХБНГУ шигшээ багтай хамтарсан бэлтгэлд хамрагдах юм.

Нийт 1 сар 15 хоног Европын цуврал тэмцээнүүдэд оролцсоны эцэст хүсэн хүлээсэн Итали улсад болох Олимпын эрхийн тэмцээнд хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 12 хооронд Үндэсний шигшээ баг маань хүч үзэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19