Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өндөр настан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын уугуул Жанлавын Нямдарьд Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун албаны төлөөллийн хамт гурван жаран, хоёр зууныг дамжин энх тунх үлгэрлэн амьдарч буй 104 настай Ж.Нямдарьд хүндэтгэл үзүүлэн өргөө гэрт нь зорин очиж, шагналыг гардуулав.
Ж.Нямдарь нь хөнгөн аж үйлдвэрийн салбарт нийт 43 жил буюу 88 нас хүртлээ үр бүтээлтэй ажиллаж, хувь нэмрээ оруулжээ.
АДМИН








Нийгэм




