Нэгдүгээр сарын 13-нд зам талбайн арчилгаа цэвэрлэгээний 24 байгууллагын нийт 467 зам талбайн үйлчлэгч, 76 машин техниктэй ажиллаж байна. Зам цэвэрлэгээний байгууллагууд авто замын нуухны цэвэрлэгээ, хар цасны ачилтыг гүйцэтгэж явган хүний замын цэвэрлэгээ, автобусны буудлууд, хананаас хана түүвэр цэвэрлэгээ, шүүрдэлт хийж хар цасыг тээвэрлэн ажиллаж байна.
Халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй замуудад 2024 оны нэгдүгээр сарын 6-13-ны өдрүүдэд нийт 595.3 тонн давс, 850 тонн тусгай зориулалтын бодис, 194.5 м.куб дайрга цацжээ.
АДМИН








Нийгэм




