Dark Light
Нийгэм | 2024-01-13

Автомашинтайгаа цасанд суусан 3 иргэнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2024.01.13/ 08:53 цагт Багануур дүүргийн 3-р хороо Төмөр замын гармын хажууд автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор байгаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход 4 настай эмэгтэй, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар цасанд суусан байжээ. Онцгой байдлын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг нь хангаж, автомашиныг татан гаргажээ. 

Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19