2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Буруу зуршлаа хянахгүй бол гэр бүлээ хүнд байдалд оруулна. Энэ үед мөнгө хамгийн ач холбогдолтой зүйл биш байна. Зарим хүмүүс завгүй ажиллан, утасны дуудлагад дарагдах болно. Гэртээ зүгээр суух боломжийг олгохгүй. Ойр дотнын хүмүүстээ анхаарлаа тавихад хүрнэ. Амьдралын эрч хүч тийм ч их биш байгаа тул биеэ бодоорой. Ялангуяа настай хүмүүс эрүүл мэнддээ анхаарал халамж тавь.
Үхэр: Өнөөдөр хэн нэгний үг, үйлдэл таныг өөртөө ихээр татна. Залуу хүмүүсийн сэтгэл санаа тогтохгүй байдалд байна. Ганцаардал таныг зовоож байгаа бол өөрийгөө зоригтой чөлөөл. Таныг инээд хөөртэй, эрч хүчтэй болгох тэр л зүйлийг олсноор эрч хүч авах болно. Ойр дотнын хүмүүсийн нөлөөгөөр амьдралын идэвх нэмэгдэнэ.
Хамтатгах: Бусдад хэт итгэж байснаас болж сэтгэл гонсойх магадлалтай. Хэн нэгэн таныг ашиглах гэж оролдох болно. Сандарч түгшсэн таны хамгийн дотнын хүн асуудлаас гарахад тань туслах болно. Зарим тогтворгүй харилцааг өөрийн хүчээр засаж хэвийн болгож чадна. Таны нууцлагдмал бөгөөд өөрийн бие даасан байдал нь бусдын анхаарлыг татах болно.
Мэлхий: Өнөөдөр ихэнх зүйл танаас шалтгаална. Ойр дотнын хэн нэгний хүсэл сонирхолд хөнгөн хийсвэр хандах хэрэггүй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх алхам хийх, шинэ бараа бүтээгдэхүүн танилцуулах гэх мэт ажилд тийм ч муу биш. Эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал гарч ирнэ. Хайр дурлалд одтой байна. Сэтгэлээ илчлэх, бодлоо илэрхийлэх зэрэгт таатай байх болно.
Арслан: Ах дүүс эсвэл найз нартайгаа уулзаж нэг өдрийг зугаатай өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Ажлын алжаал энэ үед тайлагдана гэж та бодож байгаа бол бодит амралт хэрэгтэй байна. Гэр бүлийн уур амьсгал эвтэй найртай байх эсэх нь хүн бүр өөрийн үүргийг бүрэн дүүрэн ухамсарлахаас хамаарна. Хийж гүйцэтгэх бүхнээ амжуулах гэж хичээ. Хувийн харилцаандаа ихээхэн ач холбогдол өгөх нь амар тайван нөхцөл бий болгоход хэрэг болно.
Охин: Хэрсүү ухаалаг зангаа ашиглах хэрэгтэй болно. Энэ нь таны амьдралд хор нөлөө учруулах үйлдлийг үгүй болгоно. Үргэлж урагш тэмүүлж, саад тотгорыг үл хайхар гэсэн уриатай ажиллах болно. Гэхдээ сайтар бодож тунгаалгүй гаргасан шийдвэр таныг таагүй аргагүй нөхцөл байдалд оруулах болно. Таны мэдлэг туршлага, нийтэч зангаас ажлын үр дүн сайн байх эсэх нь шалтгаалах болно.
Жинлүүр: Өнөөдөр зочин хүлээн авах магадлалтай. Таны зочломгой занг сорих болно. Таныг баясгах хэн нэгнийг хараад таны ганцаардсан байдал үгүй болохыг мэдэрнэ. Хөгжилтэй орчинд зугаа цэнгэлд ихэнх цаг заваа зориулдаг бол өнөөдөр өөрийгөө гэр бүлдээ зориулна. Ирээдүйд хэрэг болох хэн нэгний зөвлөгөөг зөв гэдгийг ойлгох болно.
Хилэнц: Түр зуурын бэрхшээл хямралыг даван гарахын тулд танд сэргээш хэрэгтэй болно. Хэзээ ч үгүй гэж хэлдэггүй хүмүүс тань танд туслах болно. Эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд урьд урьдынхаас ч илүү тэсвэр тэвчээр, эрч хүч шаардлагатай болно гэдгийг санаарай. Цагаа зөв хуваарилан, эрч хүчээ ухаантай зарцуулахыг од эрхэс зөвлөж байна.
Нум: Санхүүгийн асуудал үүссэн ч зайлшгүй хэрэгцээгээ хэтэрхий хэмнэх гэсний хэрэггүй. Өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулах мөнгөө хуримтлуулж сурах хэрэгтэй. Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх юм бол ашиг орлогоо нэмэгдүүлэх болно. Бүх зүйлд хашир ханддаг хүмүүсийн хувьд шууд шийдвэрлэх үйл хэрэг төвөгтэй санагдана. Гэхдээ хөнгөн хуумгай амлалт өгөх хэрэггүй.
Матар: Богино хугацааны үр дүнгээ чухалд үзэх нь цаашид амжилтад хүргэхгүй. Амьдралын нөхцөл байдлаа сайжруулахын тулд илүү их хөдөлмөрлөхийг шаардана. Гэр бүлийн хүрээнд гэнэтийн мэдээ дуулна. Энэ нь сонирхолтой бөгөөд адал явдалтай аяллын тухай ч байж болох юм. Алс газар дулаан оронд амрах боломжийг бүү алдаарай. Ганц бие хүмүүс түр зуурын хайр дурлалаас уйдах бололтой. Насан туршийн ханиа олох талаар бодох болно.
Хумх: Оны эцсээр ачаалалтай ажилласан хүмүүс оногдсон ажлаа хүлээлгэж өгсөн бол сэтгэл санаа уужирна. Сэтгэл санаагаа өргөн, тайван амрах боломж нөхцөлийг нь бүрдүүл. Энэ өдөр амар тайван орчинд байх нь тохиромжтой. Хувиа бодсон байдлаасаа болж өөрийгөө болон дэргэдэх хүнээ таагүй байдалд оруулахаас болгоомжил.
Загас: Хувийн харилцаанд асуудал үүсэж мэдэх ч хэт дэвэргэхгүй бол аяндаа учир нь олдоно. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас татгалзаж, таны тусламж, анхаарал хэрэгтэй байгаа хүмүүстээ цагаа зориул. Гэнэтийн зочин айлчилж магадгүй. Энэ нь гэр бүлд тань сайхан уур амьсгалыг бүрдүүлсэн үйл явдал болно. Та ойр дотнын хүнээсээ магтаал сайшаал хүртэх болно.
АДМИН








Нийгэм




