Dark Light
Нийгэм | 2024-01-14

Хотын даргын нэрэмжит бүх нийтийн тэшүүрийн марафон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын зам хотын даргын хэлсэн аялгаар бол филонк болжээ.  Филлер тариулсан нүүр шиг гөлийж, фильм киноны хальс гялайж, пильта шал шиг гялтайгаад, мөсөн замаар мөлхөвч гулгаад нэмэргүй, мөргөлдөн наалдаж байна. Хотын мөсөн зам дээгүүр 1000 бээр тэшин гулгаж, тэврэлдэн золгож байна. Дэлхийн 2-р дайны үед бүслэгдсэн Ленинград хот руу Ладог нуурын мөсөн зам дээгүүр бараа материал зөөж байсан бол 21-р зууны Улаанбаатар хот дотроо мөсөн зам дээр амьдрал залгуулж байна.   

Эрүүл мэндийн яамнаас зөв унавал зөөлөн хорвоо гэдэг соёлын довтолгоо явуулсан бол хотын захиргаа гадаад зөвлөхүүдээр дотооддоо хэрхэн давс, бодис цацах номын дуу сонсож байгаа юм байна. Дүүргүүд зам дээр давс цацсан гэсэн бол жолооч нар тос л байна даа гэж хардаж байна. Өвархангайн Хужиртын уугуул аварга бөх, хотын даргатай байхад давс биш хужир цацаад, адуу мал долоож байсан түүхтэй. Увсын Давстын П.Бүрэнтөгсийг хотын дарга болговол хужир биш давс цацах болов уу? Өнөөдрийн хотын дарга Х.Нямбаатар Хэнтийн Бэрхийнх тул зам бэрх болсон гэж үзэх хүн ч байна.

Мөсөн замд тэнгэр хангай буруутай тул Байгаль орчмын сайд дээшээ албан бичиг өргөж, цасаа зогсоохыг хүсмээр байна. Цагаан сарыг угтаж хот, дүүргийн дарга нарын нэрэмжит бүх нийтийн тэшүүрийн марафон засмал зам дээр явуулах санаачилга гарчээ. Хотын зам дээр тэшүүрийн шилжин явах Sundayhero нэртэй цомын тэмцээн ч хийж болохоор байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19