Ногоон автобус гар аргаар угсрагдсаныг ард түмэн нүдээр харж, гараар барьж, анхлан нотолсон бол АТГ баримтаар тогтоосон байна. Гар урлалын арьсан, модон, мөнгөн бүтээгдэхүүн байдгаас биш гар аргаар бүтээсэн автобус анх удаа дэлхийд илэрлээ.
Ногоон автобусаар сонсгол хийе гэж 25 гишүүн гарын үсэг зурсан бол ногоон автобусны хэрэгт түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар нарын 25 хүн шалгагдаж байна. Түгжрэлийн сайдаас төсөв мөнгө зарцуулах эрхийг нь шилжүүлж авсан, нууцад оруулсан, ажлын хэсэг байгуулсан, албан тушаалтнуудыг томилсон хотын экс дарга Д.Сумъяабазараас бусад нь энэ хэрэгт шалгагдаж байгаа юм. Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар тэрхүү Цавчаа ногооны улмаас 130 тэрбумын хохирол учирснаас 11,9 тэрбум төгрөг хурааж, 71,7 тэрбумын эд хөрөнгө, хашаа талбай хураагаад байна.
АДМИН








Нийгэм




