Dark Light
Нийгэм | 2024-01-14

Л.Болормаа шүүгчийн ажлаа хүлээлгэн өгч, дэвжээндээ хүндэтгэл үзүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ жилийн чөлөөт бөхийн УАШТ-ий барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулж буй. Тэдний нэг нь өнөөдөр сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ. Энэ хүн бол Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа юм.

Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн нүдэндээ нулимстайгаар дэвжээнээс буусан юм. 

Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Л.Болормаа өөрийг нь шүүгчийн эрдэмд сургасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

Мөн тэрбээр УАШТ-ий гурван жинг онцлон аварга болсон тамирчдад тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулан өгөв.

Тухайлбал, өөрийн шавь Э.Бэхбаярын барилдаж байсан 57 кг-ын аварга бөх Б.Мөнх-Эрдэнэ, өөрийн хань А.Энхээгийн барилдаж байсан 65 кг-ын аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-ын аварга Б.Хулан нарт мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт анхны эмэгтэй бөх Ц.Энхжаргал, залуу шүүгч Г.Энхжин нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19