Dark Light
Нийгэм | 2024-01-14

Хүдрийн тухай баримтууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаардаг, 6-7 төрлийн амьтны шинжийг агуулсан, хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай, шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой бөгөөд бусад ямар ч амьтанд байхгүй содон зүстэй өвсөн тэжээлтэн.  Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг.  Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг.

Хүдэр гэдэг энэ өрөвдмөөр амьтан өөрөөрөө төрж чаддаггүй учраас салаа модны завсар шахаж төрдөг гэсэн хууч яриа бий. Тийм ч учраас хүдрийг агнах, өвтгөх үед нялх хүүхэд цочин час хийн орилох адил дуу чимээ гаргадаг ба тэр дууг сонссон анчны (анчин ч гэж дээ алуурчин) үр хүүхэд нь өөдөлдөггүй, өвчин зовлонтой байсаар өнгөрдөг гэдэг аймшигтай бөгөөд эмгэнэлт яриаг хөгшчүүл өгүүлдэг.

Эртний анчид хүдэр агнахыг цээрлэж, хүдэр харвал үр хүүхдийг маань ивээж яваарай гэж сайхныг хүсдэг заншил ч бий хэмээн ярьдаг.

Дэлхийн аравхан улсад байдаг энэ амьтан 1980 онд Монгол улсад 40000 гаруй байсан бол одоо 400 хүрэхгүй тоотой болсон хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19