2024 оны 1 дүгээр сарын 15-ны ордуудын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэг амжилттай байх бөгөөд таны нэр хүнд өсөж, ашиг орлого нэмэгдэх болно. Ирээдүйтэй хөтөлбөрт оролцож байгаа бол түүнийхээ төлөө тууштай, цуцашгүй тэмцэхийг од эрхэс зөвлөж байна. Одоогийн нөхцөл байдалд хир дэвжин дээшлэх нь зөвхөн танаас л шалтгаалах болно. Төлөвлөсөн ажил хэрэг тань бүтэмжтэй байх болно.
Үхэр: Үзэл бодлоо илэрхийлэх, байр сууриа хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч магадгүй. Мөнгө санхүүгийн боломжтой болохын тулд одооноос хуримтлал үүсгэх хэрэгтэй. Зайлшгүй хэрэгтэй зүйлдээ л мөнгөө зарцуулах нь таны нэн түрүүнд авах арга хэмжээ байж магадгүй. Харин өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэх, оюуны хөрөнгө оруулалт хийх, шинэ мэдээлэл олж авах зэрэгт мөнгөө зориулахаас татгалзах хэрэггүй.
Хамтатгах: Ихэнх хүмүүсийн хувьд гаднын бүх нөлөөг өөр дээрээ тусгаж авснаар урьдчилан тооцоогүй нөхцөл байдал нэмэгдэнэ. Мөн Сэтгэл санааны байдал ч муудаж мэднэ. Бүх үйл явдал маш хурдан, урьдчилан таахын аргагүй болж өнгөрөх тул хайнга, болгоомжгүй зангаа хаяхыг зөвлөж байна. Бусдын зөвлөгөөг сайн сонс. Хэний ч өмнө өөрийн үзэл бодлоо хамгаалах эр зоригтой байгаарай.
Мэлхий: Сэтгэл санааны байдал тогтвортой болж эхлэх тул өмнөх таагүй хандлагыг өөрчлөх боломжтой. Уран бүтээл туурвихад сайн үе. Алдар нэртэй хэн ч байсан өөрийн сул талаа өөгшүүлэхээс зайлсхий. Эерэг бүтээлч байдлаа дэмий зүйлд зориулах хэрэггүй. Зөн совин, бүтээлч чадвар тань бусдыг гайхшируулна. Хүрээлэл тань таны үнэ цэнийг улам тодотгож өгнө.
Арслан: Ажлын ачаалалтай холбоотой асуудлыг цаг хугацаанд нь шийдвэрлэ. Гэрээ хэлэлцээрийг хууль дүрмийн дагуу гүйцэтгэхэд бага зэргийн асуудал гарч магадгүй. Урьдчилан төлөвлөсөн ажлаа хийх нь аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үйл ажиллагаа таатай байна. Удаан хүлээсэн объектоо хамгийн таатай нөхцөлөөр худалдаж чадах бололтой.
Охин: Энэ өдөр хувийн амьдралдаа бага зэрэг сэтгэл дундуур байгаа хүмүүс ойр дотнынхонтойгоо үл ойлголцолд хүрэх магадлалтай. Ихэнх хүмүүс амархан гомдох байх. Сайтар тунгаан, нухацтай бодож байж үзэл бодлоо илэрхийл. Аливаа үйлдэлд ухаалаг хандаж чадвал таны байдал хурдан өөрчлөгдөнө. Удахгүй та өөрийгөө аз жаргалтай хүн гэдгээ мэдрэх болно.
Жинлүүр: Эрүүл мэнддээ илүүтэй анхаарахгүй бол болохгүй үе. Улирлын онцлогтоо хоол хүнсээ тохируулах, ямар нэгэн эрсдэл дагуулахаар зүйл идэхгүй байхыг зөвлөж байна. Сайн мэдэхгүй зүйлээс болж түгшүүртэй байх болно. Ажлын харилцаанд алдаа гаргах магадлалтай. Санаачилсан ажил тань бүтэлгүйтэж болзошгүй тул бүх зүйлд болгоомжтой хандахыг зөвлөж байна.
Хилэнц: Хүмүүсийн анхааралд өртөх бөгөөд ажлын үнэлэмж тань нэмэгдэж мэднэ. Сонирхолтой үйл явдал танд тааламжтай нөхцөл байдлыг бий болгоно. Энэ үед өөрт хамаатай ажил үүргээ сайн биелүүлэх нь хамгийн чухал шүү. Ганц бие хүмүүст хайр сэтгэлийн харилцаа өөртөө итгэх итгэлийг өгч, амьдралын баяр баясгалан авч ирэх болно. Гэр бүлтэй холбоотой асуудалд илүү анхаарал тавих шаардлага үүсэх бололтой.
Матар: Хөндлөнгийн таагүй нөлөөнд өртөж болзошгүй. Анхаарлаа сулруулж болохгүй, сэрэмжтэй байх үе. Таны итгэмхий занг хэн нэгэн буруугаар ашиглаж магадгүй. Өөрийн үзэл бодлоос хэт зөрүүтэй шийдвэрийг гаргах юм бол өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг эрсдэлд унагаж магадгүй. Аливаа эрсдэлтэй харилцааг аль болох хязгаарлахыг од эрхэс зөвлөж байна.
Хумх: Харилцан хамаарал бүхий үйл ажиллагаануудын дунд үл ойлголцол үүсэж магадгүй. Үүнийг зохицуулах гол зохион байгуулагч нь та байж чадна. Гэхдээ аливаа гэрээ хэлэлцээр байгуулахдаа хэт илүүг хүсэх хэрэггүй. Зарим сөрөг хандлагууд таныг бухимдуулж магадгүй тул тайван, ухаалаг байдлаа хадгалахыг зөвлөж байна.
Загас: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүл. Ажил хэрэгтээ зарчимч хандан чухал шаардлагатай зүйлдээ л анхаарал хандуулах гэж зөвлөж байна. Алдсан боломж дахин олдохгүй гэдгийг санаарай. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт мэдрэгдэнэ. Буруу дадал зуршил, таагүй хэв маягаа өөрчил. Хайр сэтгэлийн харилцаа таныг бүрэн эзэмдэж, амьдралын шинэ өнгө аяс орж ирнэ.
АДМИН








Нийгэм




