Dark Light
Нийгэм | 2024-01-15

ОУВС: Хиймэл оюун ухаан нийт ажлын байрын 40 хувийг булааж, тэгш бус байдлыг нэмнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын валютын сангийн шинжээчдийн шинэ тооцооллоор хиймэл оюун ухаан дэлхий дээр байгаа нийт ажлын байрын 40 хувийг булаах бөгөөд энэ нь тэгш бус байдлыг улам дордуулна гэж үзжээ. Олон улсын валютын сангийн менежмент хариуцсан захирал Кристалина Жеоржиева бодлого боловсруулагчид технологийн дэвшлээс үүдэлтэй хямралыг нухацтай авч үзэхийг уриалсан байна.

Түүний үзэж байгаагаар хиймэл оюун нийт ажлын байрын 40 хувийг үгүй хийснээр ердөө 60 хувь нь ажлын байраа хадгалж үлдэх аж. Хүмүүсийн хийх ажлын бараг тал хувийг хиймэл оюун булааснаар хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хэрэгцээ буурах, цалингийн хэмжээ өөрчлөгдөх, тэр ч бүү хэл ажлын байрыг бүрэн устгах эрсдэлтэй тулгарч байна. 

Мөн хиймэл оюун орлого багатай, буурай хөгжилтэй орнуудад ажлын байрын 26 хувьд нь нөлөөлж чадна гэжээ. Үүний ард бага орлоготой, эсвэл ахмад ажилтнууд орхигдоно гэдгийг сэрэмжлүүлж байна. 

Швейцарын Давос хотод жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна. Дэлхийн эдийн засаг, бизнес, улс төрийн удирдагчид цуглаж өөрсдийн хийсэн судалгаа, дүгнэлтээ танилцуулах ба энэ жил хиймэл оюун нэн түрүүнд авч хэлэлцэх сэдвүүдийн нэг болж байна. 

Эх сурвалж: BBC.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19