Dark Light
Нийгэм | 2024-01-15

Гүйлтийн цанын тамирчид олимпын хотхонд байрлан, бэлтгэлдээ орлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Канвон 2024” залуучуудын олимпын наадамд тамирчин А.Хүслэн, Т.Өсөх-Ирээдүй, Ж.Уянга, Н.Нандинцэцэг нар гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн 1 дүгээр сарын 29-ны өдөр спринт төрлөөр тэмцээнээ эхлүүлэх билээ.

Баг тамирчид өнөөдөр Олимпын хотхондоо төвхнөж, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлснээс гадна допингийн шинжилгээ хэрхэн өгөх тухай мэдээ мэдээлэл, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг зөв хийх техник, аюулгүй спорт, эрүүл мэнд зэрэг сэдвээр асуултанд хариулж, мэдлэгээ сорилоо.

Гүйлтийн цанын тэмцээний хуваарь /Орон нутгийн цагаар/

1 дүгээр сарын 29-ний өдөр

Спринт зайн уралдаан /эрэгтэй, эмэгтэй /- 10.30- 11.45цаг

Спринт зайн финал- 12.30- 14.10цаг

1 дүгээр сарын 30-ны өдөр

Ганцаарчилсан зайн уралдаан /эмэгтэй/- 10.30- 12.00цаг

Ганцаарчилсан зайн уралдаан /эрэгтэй/- 13.00- 14.30

2 дугаар сарын 01-ний өдөр

Холимог багийн уралдаан /4x5km/- 10.30- 12.00цаг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19