Dark Light
Нийгэм | 2024-01-15

Худалдааны төвийн гаднаас автомашин хулгайлсан 2 этгээдийн олж тогтоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед “Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн гаднаас автомашин хулгайд алдлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад урьдчилсан байдлаар Тоёота приүс маркийн автомашиныг 35-43 насны, эрэгтэй Ё, О нар нь бүлэглэн хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоон, автомашиныг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ зориулалтын харуул хамгаалалттай зогсоолд байрлуулах,  теле хяналтын камер, дохиоллын систем байршуулах, автомашиныг асаалттай, цонх зэргийг нээлттэй орхихгүй байх зэргээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19