Dark Light
Нийгэм | 2024-01-15

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 6

2024.01.16 / МЯГМАР ГАРАГ

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН

ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 08.37-17.27

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 1 сарын 16, Ангараг гараг. Билгийн тооллын 6, Могойг хүлэгч одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19