Dark Light
Нийгэм | 2024-01-16

Монгол бөхөнгийн тухай сонирхолтой баримтууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

1. Мөстлөгийн үеэс өдийг хүртэл зөвхөн Монголд амьдарч байгаа амьтан бол Монгол Бөхөн юм. 

2. Эрийг нь хэржин, эмийг нь хэрэгчин төлийг янзага гэнэ.

3. Эр бөхөн Ооно л эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй.

4. 115 см-ын урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг.

5. 5 сар орчим хээлээ тээж 6 сард 1-2 янзага гаргадаг бөгөөд эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг.

6. Монгол бөхөн 10-12 жил амьдрах чадвартай.

7. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна.

8. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг.

9. Бөхөнгийн монхор хамар нь хурдан гүйхэд хүйтэн агаар уушигт нь оруулахгүйн тулд зохиолдсон байдаг байна.

10. Сүрэглэж бөөнөөр явдаг энэ амьтан бэлчээрийн ургамлыг эргэлтэнд оруулан, хөрсийг талхин сийрэгжүүлж хорголоороо говь цөлийн бүсийн хөрсийг бордон ургамлан нөмрөгийн бүтээмжид сайнаар нөлөөлдөг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19