“Эрээний хилээр 30 кг-аас дээш ачаа нэвтрүүлэхгүй” гэх мэдээллийн дагуу тодрууллаа.
Гаалийн ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Б.Сайханзаяа ярихдаа “Тийм мэдээлэл гарсан гээд хүмүүс тодруулж байна. Манай Хамтын ажиллагааны газар болоод Хяналт шалгалтын газарт одоогоор ямар ч бичиг, мэдэгдэл ирээгүй байна. Ямар шийдвэр гарсан талаар манай байгууллагад одоогоор ирсэн зүйл алга. Орос, Хятадын гаалиас гарсан шийдвэр манай Гадаад хамтын ажиллагааны газарт хамгийн түрүүнд ирдэг. Гадаад хамтын ажиллагааны газраас мэдээлэл гарснаас хойш тодруулахад “Ямар ч бичиг ирээгүй” гэх хариу өгсөн” гэв.
-Хэрвээ тэрхүү талаар бичиг, мэдэгдэл ирвэл олон нийтэд мэдээлэл хийх үү?
-Ямар бичиг хаанаас ирэх ёстойг мэдэхгүй байна. Бичиг ирвэл харж байгаад мэдээлэл хийх эсэхээ шийдэх байх.
С.ОТГОНБАЯР
АДМИН








Нийгэм




