Дэлхий дээрх хамгийн удаан төрж барьж байгаа болон хамгийн баян удирдагчдын нэг Брунейн султан Хассанал Болкиагийн арав дахь хүүхэд, дөрөв дэх хүү ханхүү Абдул Матин хуримаа хийжээ. Ханхүү Матин цахим сүлжээнд идэвхтэй бөгөөд түүний Инстаграм хуудсыг 2,5 сая хүн дагадаг бол ТикТок аппликейшн дээр олон арван мянган хүн түүний бичлэгийг үздэг байна.
Олны өмнө биеэ сайхан авч явдаг, өндөр боловсролтой, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн дунд хамгийн их нэр хүндтэй гэгддэг ханхүү хааны удмын ямар нэг зэрэг дэв, хэргэмгүй энгийн айлын охиныг сонгож хуримаа хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Ханхүү 10 жилийн турш үерхсэн Ян Мулиа Аниша Росна гэх эмэгтэйтэйгээ сүй тавьж буйгаа өнгөрсөн оны 12 дугаар сард зарлаж байжээ. Энэ нь ханхүүг дагадаг, хүндэлдэг олон эмэгтэйн хувьд гэнэтийн мэдэгдэл байсан юм.
Ханхүүгийн эхнэрээ болгохоор сонгосон эмэгтэй нь Брунейн Султан Хассанал Болкиагийн зөвлөхийн ач охин юм байна. Аниша Росог хувийн хувцас загвар болон аялал жуулчлалын компанитай гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ. Ханхүүгийн хурим арав хоног үргэлжлэх бөгөөд тэд өнгөрсөн ням гарагт анх удаа олон нийтийн өмнө гарчээ. Тэдний хуримын ёслолд Саудын Араб, Йордан зэрэг хаант засаглалтай орнуудын хааны гэр бүлийн гишүүд болон Индонези, Филиппиний төрийн тэргүүнүүд зэрэг нийт 5,000 гаруй зочин уригдан иржээ.

Эх сурвалж: BBC.com
АДМИН








Нийгэм




