Dark Light
Нийгэм | 2024-01-16

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас 12 хүн амь насаа алдсан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бразилийн Рио де Жанейро хотноо өчигдөр буюу нэгдүгээр сарын 15-нд хүчтэй хар салхи шуурч, 24 цагийн хугацаанд 3.9 инч бороо орсны улмаас үер бууж, байгалийн аюулт үзэгдэл тохиолдлоо. 

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас нийт 12 хүн үерийн усанд живж, хөрсний гулгалт болон тогонд цохиулж амь насаа алдсан бөгөөд 18 хот, суурин газар тог цахилгаан тасарсан байна.

Аянга цахилгаантай бороо орж хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагаас ард иргэдэд аянга цахилгааны үед усан бассейн болон далайд сэлэхгүй байх,төмөр хийцтэй эд зүйлээс болгоомжлохыг анхааруулжээ. Үүссэн нөхцөл байдлын хор уршгийг арилгахаар цэргийн, нисэх хүчний болон түргэн тусламжийн нийт 2400 алба хаагч ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19