Dark Light
Нийгэм | 2024-01-16

Хутагтын хойд дүрийн нүгэл буяныг шүүж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цөвүүн цагийн ёр билэг болж,  говийн ноён хутагтын IX дүр О.Данзанлувсантүдэв нүүрсний хэрэгт шалгагдаж байна. Эрдэм чадал төгс, их соён гэгээрүүлэгч догшин ноён  хутагтын хойд дүр гэх иргэн О.Угтахбаяр нь  гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой”-н экс захирал Б.Ганхуяг нарын бүлэглэлийн гишүүн байсан ажээ. 

Ес дэх удаа хувилж хэвлэхэд бичиг баримтын уг эх бүдгэрэн балардаг шиг IX дүрийн хутагт гэх залуу буяны мөрийг дадуулах шигшаабадын ёс горимыг огоорч, нүүрсний мөнгөнөөс өөртөө наасан үйлдэл илэрчээ. О.Данзанлувсантүдэв нүгэл буянаа шүүн дэнслүүлж байна. Өмгөөлөгчийнх нь хүсэлтээр хутагт гэх залуугийн холбогдсон хулгай зэлгийг шүүх хурлыг хаалттай хаалганы цаана явуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, ЭТТ-н экс захирал Б.Ганхуяг нарын шүүх хурал 5 удаа хойшлогдсоны эцэст сая нэг болж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19