Dark Light
Нийгэм | 2024-01-17

Сураггүй болсон 4 иргэнийг цасанд суусан байхад нь олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Сангийн далай багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 73 км, сумын төвөөс зүүн зүгт 37 км/-т 01 сарын 16-ны өдрийн 17:00 цагийн орчим Эрдэнэдалай сумын төвөөс “Цагаан-Овоо” гэдэг газрын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б, М нар сураггүй болсон тухай дуудлагыг 01 сарын 16-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн Б /50 настай, эрэгтэй/, М/14 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 22:12 цагаас эхлэн зохион байгуулан  сумын төвөөс зүүн урд зүгт 31 км зайд “Шавар толгой” гэдэг газраас автомашин нь цасанд суусан байсныг эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Мөн Дундговь аймаг, Эрдэнэдалай сум Цагаан-Овоо багийн “Гучингийн хэц” гэдэг /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/-т 01 сарын 16-ны өдрийн 16:10 цагт Сайнцагаан сумаас Эрдэнэдалай сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б, Д нар сураггүй болсон тухай дуудлагыг 01 сарын 16-ны өдрийн 22:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус сумын мэргэжлийн ангийнхан Б /40 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 23:25 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж 01 сарын 17-ны өдрийн 01:50 цагт сумын төвөөс зүүн зүгт 45 км зайд “Гучингийн хэц” гэдэг газраас автомашин нь цасанд суусан байсныг эсэн мэнд олж, автомашиныг татан гаргасан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19