Геодези, Усны барилга байгууламжийн газраас халиа тошин үүсдэг байршлуудад үзлэг шалгалтыг тогтмол хийн шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Сүхбаатар дүүргийн 7-р хороо Сэлбэ гол, Сүхбаатар дүүргийн 14-р хороо,Чингэлтэй дүүргийн 10,11,18-р хороонд байрлалтай 1,3-р далан сувгуудад үзлэг шалгалт хийж халиа тошин үүссэн хэсэгт гар ажиллагаагаар суваг сэргээн татжээ.
Тодруулбал:
- Чингэлтэй дүүргийн 10-р хороо 1-р сувагт 1,20м өргөн 1.20м гүн 100м урт сувгийг сэргээн татаж,
- Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлалтай 3-р сувагт урхи үүсэн авто зам руу халиа үүсэх эрсдэлийг багасгаж 1м өргөн 1м гүн 45м урт суваг шинээр татан,
- Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлалтай далан сувагт 1.20м өргөн 1.60м гүн 150м урт сувгийг сэргээн татлаа.
АДМИН








Нийгэм




