Dark Light
Нийгэм | 2024-01-17

ШЕЗ-ийн дарга Л.Энхбилэгийг Ерөнхий шүүгч Д.Ганзориг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийг ажлаа хүлээж авсантай нь холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг (2024.01.15) хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчаа, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар байлцсан юм.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгогдсонд баяр хүргээд ажлын амжилт хүслээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг бүрэн эрхийн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч танилцуулаад, шүүхийн хараат бус, бие даасан байдал, нээлттэй, ил тод байдал болон шүүхийн захиргаатай холбоотой бусад асуудлаар санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19