Dark Light
Нийгэм | 2024-01-17

Шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаанаас шинэ оны босгон дээр тасаг нэгжүүддээ шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгслүүд болон тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. 

Энэ хүрээнд ширээ, каталка, эмийн шүүгээ, тэргэнцэр, ор болох зориулалт бүхий сахиурын сандал, тарианы тэргэнцэр, яаралтай тэргэнцэр, хажуугийн гэрэл, дуслын автомат шахуурга, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, тарианы шахуурга болон уушги хянах аппарат, зөөврийн компьютер зэргийг хуваарилжээ. 

Тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын дагуу цаашид эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг үе шаттайгаар шинэчлэх, эмч мэргэжилтнүүдийн эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх, иргэд үйлчлүүлэгчдийн тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19