Dark Light
Нийгэм | 2024-01-17

Загас: Энэ өдрийг од эрхэс ивээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ажил хэрэг тань тодорхой бөгөөд чиглэсэн зорилготой бол ивээн тэтгэгчдийн сонирхлыг татаж чадна. Хэрэгтэй дэмжлэгээ авах болно. Ашиг орлогын зам нээгдэж, амжилтад хүрэх болно. Элдэв эргэлзээ тээнэгэлзээгээ арилгах хэрэгтэй. Эхлүүлсэн ажлаа бүтэмжтэй байлгахад зөн совин болон оюун ухаан тань голлон нөлөөлөх болно.

Үхэр: Зарим хүмүүсийн хувьд өглөөний цагаар илүү үр бүтээлтэй ажиллах бололтой. Үдээс хойш албан ажлаас чөлөөлөгдөж өөрийн сонирхдог зүйлээ хөгжүүлэх цагийг өөртөө гаргаж чадна. Сурч боловсроход анхаарч байгаа хүмүүс үүнийхээ үр шимийг удахгүй хүртэх болно. Харин төлөвлөгөөгүй, амьдралын идэвх муутай хүмүүсийн хувьд бүх боломж хэцүү мэт санагдаж магадгүй. 

Хамтатгах: Ажил хэргийн уулзалт, хэлэлцээрүүд амжилттай болох боломжтой. Төлөвлөсөн ажил биеллээ олоход ойрхон байна. Таны өөдрөг сэтгэл, шаргуу зүтгэл нь эргэн тойрны хүмүүсийн нүдэнд өртөж нэр хүндийг өсгөж өгнө. Гэхдээ хүрэх үр дүнгийн талаар төсөөлөл багатай, огт мэдэхгүй ажлыг шууд эхлэх нь алдагдалд оруулж мэднэ. Мэргэжлийн хүнээс авсан зөвлөгөө хүн бүрд хэрэг болно. 

Мэлхий: Ажил үйлс тань эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын ачаар амжилттай урагшилна. Гэхдээ энэ бүхэн зөвхөн таны хүч хөдөлмөрөөр бус ойр дотнын хүмүүсийн тус дэм оролцсон гэдгийг санаарай. Мөн аз таныг тойрон гараагүй бололтой. Ганц бие хүмүүсийн хувьд танилын хүрээгээ тэлж, хань ижилтэй болох таатай боломж гарч ирнэ. Залуу хүмүүс ашиг сонирхол нийлсэн хүнтэйгээ бат бэх нөхөрлөлийг бий болгоно.

Арслан: Ажлын бүтээмж тааруу, идэвх зүтгэл муу байх магадлал өндөр байна. Таагүй нөхцөлд ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэрэг, гэрээ хэлэлцээр хийх хэрэггүй. Ажил амьдралын чухал асуудал шийдэх бол хамгийн тохиромжтой цагийг хүлээсэн дээр байх. Бүх зүйлийг төгс байлгах гэж оролдох хэрэггүй.

Охин: Энэ өдөр бага зэрэг итгэлээ алдаж магадгүй. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Од эрхэс таныг эрч хүчээр цэнэглэх болно. Сэтгэл зовоож байсан асуудлынхаа учрыг олж чадсанаар ойр дотнын хүмүүстэй харилцах харилцаа эвнийцтэй болж ирнэ. Холоос зочин ирэх магадлалтай. Хөл үймээнтэй арга хэмжээ эргэн тойронд ихэснэ.

Жинлүүр: Биеийн ерөнхий байдал, сэтгэл санаа тавгүй байна. Сэтгэл сэргээсэн дуу хөгжим сонсох, дуртай зүйлээ хийх зэргээр өдрийг өнгөрүүлээрэй. Үдээс хойш байдал мэдрэгдэхүйц сайжирна. Аливаа төвөгтэй асуудал, хэл ам дагуулсан зүйлээс аль болох зайлсхийхийг зөвлөж байна. Өөдрөг үзэл, гэрэл гэгээтэй мэдээллээр тархи оюунаа дүүргэхийг хичээ. Толгойд эргэлдэх бодол санаануудаа цэгцлэх юм бол оюуны болон эд материалын тал дээр сэтгэл хангалуун болох нөхцөл байдал үүснэ. 

Хилэнц: Зөвхөн өнөөдрөө болгож, алс хэтээ харахгүй байдал илүү шүүмжлэлд өртөж байна. Аливаа шинэчлэл өөрчлөлт хийх хүслээ дэмж. Муу хүч илүү эрчимжиж байгаа тул оюун санаагаа сэргэг байлга. Сэтгэл зовоосон асуудлыг арга эвээр шийдвэрлэ. Ганц бие хүмүүсийн хайрын харилцаа мухардмал байдалд орж болзошгүй байна. 

Нум: Тойрон хүрээлэлд өргөн хүрээний маргаан дэгдэж болзошгүй. Гэвч энэ нөхцөл байдлыг та маш ухаалаг байдлаар зохицуулж шийдвэрлэж чадна. Таагүй, хүнд байдал нь удаан үргэлжлэхгүй. Таны зүгээс мэдлэг боловсролоо сайжруулахад зориулах цагаа нэмэгдүүлж, шинэлэг зүйлсийг хийх хэрэгтэй. Мөн цагийн хуваарийг сайн барих тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна. 

Матар: Хэн нэгэнд санаандгүй туслах нь таныг олны анхаарлын төвд авчирч магадгүй. Гэхдээ өрсөлдөөн, сөргөлдөөнөөс болгоомжилж нэр алдар хөөцөлдөх байдлаас хол хөндий байхыг зөвлөж байна. Эд хөрөнгөтэй холбоотой бүхий л асуудалд хянамгай байж, сайн судалж байж шийдвэр гаргахыг сануулж байна. 

Хумх: Гэр бүл ойр дотнын хүмүүсийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрчлөлт хийж магадгүй. Хэчнээн бүтэлгүйтэл, азгүйдэлтэй нүүр тулгарсан ч бууж өгөх талаар бодох ч хэрэггүй. Бусдын ятгалгад автахгүйн тулд өөрийн үзэл бодолдоо үнэнч байхыг хичээ. Мөнгөнд хууртах нь амьдралдаа хийх том алдааны нэг болж магадгүй. 

Загас: Энэ өдрийг од эрхэс ивээж байна. Эрч хүчтэй, идэвх зүтгэлтэй байдал нь аливаа ажилд эерэг нөлөө үзүүлж, таатай үр дүнд хүргэнэ. Худалдаа арилжааны үйл ажиллагаа идэвхтэй явагдах төлөвтэй. Ажил дээрх харилцаа холбоо амжилттай байх болно. Дарга удирдлагын хандлага таатай байх нь эргэн тойронд эерэг нөлөөг бий болгоно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19