Dark Light
Нийгэм | 2024-01-18

“Говийн чоно-2024” олон улсын сургалт 5 сард болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг Номхон далайн командлалтай хамтран “Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлагыг ирэх тавдугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд төлөвлөлтийн баг Дорнод аймагт ажиллаж, сургуульд оролцох бүрэлдэхүүн, сургалтын хэрэгцээ шаардлага, орон нутагт тохиолддог болон өндөр эрсдэлтэй гамшгийн талаар судалж, сургуулийн үеэр заах хичээлийн сэдвийг боловсруулахаар ажиллаж байгаа юм. 

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Дасгал сургуулийн удирдагч, АНУ-ын Номхон далайн хуурай замын цэргийн командлагч, хошууч Марл Пасибэгээр ахлуулсан ажлын хэсгүүд хоёр талын уулзалтыг зохион байгуулж, сургалт, дадлагын хөтөлбөр, зохион байгуулалтын талаарх ажлыг хэлэлцэн, тодорхой шийдвэрүүдийг гаргана. 

Дунд шатны төлөвлөлтийн уулзалт энэ сарын 19-ныг дуустал үргэлжилнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19