Dark Light
Нийгэм | 2024-01-18

Нэгдүгээр хороолол орчмоор агаар "Их бохирдолтой" байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2024.01.18/ 09:30 цагийн байдлаарх Улаанбаатар хотын агаарын чанарын мэдээллийг хүргэж байна.

Хамгийн их бохирдолтой Нэгдүгээр хороолол орчим байна. Хайлааст, МҮОНРТ орчмын бүс бохирдолтой хэмээн зураглалд тусгагджээ.

Бага бохирдолтой бүсэд Монгол газар, Баянхошуу, Дамбадаржаа, Таван буудал, Шархад, Налайх, Яармаг, Нисэх, Толгойт, Амгалан, Мишээл экспо, Баруун дөрвөн зам, 100 айл орчим оржээ. 

Бөхийн өргөө орчим агаарын бохирдол хэвийн байгаа бол Богд хааны ордон музей, Эрдэнэт нэгдүгээр цэцэрлэг, Эрдэнэт хаягдлын сан орчимд агаар цэвэр байгаа тухай Агаарын чанарын албаны зураглалаас харагдаж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19