Dark Light
Нийгэм | 2024-01-18

Шведэд их хэмжээний цас орж, авто замуудыг хаажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шведийн Стокгольм хотод өчигдөр буюу 17-нд  их хэмжээний цас орсны улмаас баруун өмнөд бүсийн нутгийн авто тээврийн замуудыг хаасан байна. Мөн Амстердам руу хөөрөх байсан 124 зорчигчтой нислэг цуцлагдаж, галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоон, сургуулиудыг хаасан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Энэ сарын эхээр тус улсад орсон цасан шуурганы улмаас 1000 орчим тээврийн хэрэгсэл 24 цагийн турш цасанд боогдсон бол Шведийн хамгийн өмнөд муж дахь E22 хурдны замын хэсгийг хаасан билээ.

Шведийн Ус, цаг уурын хүрээлэнгээс (SMHI) цаг агаарын нийт нутгаар их хэмжээний цас орж, хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж, цасан шуурга зүүн хойд зүгт үргэлжлэн Стокгольм хотод хүрч, хойд зүг рүү шилжих төлөвтэй байгаа  аж.

Эх сурвалж: Еnglish.news.cn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19