Dark Light
Нийгэм | 2024-01-18

Тусгай хүчний цэргийн алба хаагчид өвөлжилт хүндэрсэн аймгийн малчдад тусалж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймагт цас  их хэмжээгээр орж, өвөлжилт хүндхэн байдалтай байгаа энэ үед Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын харьяа 350 дугаар ангиас томилогдсон томилгоот бүлэг Хэнтий аймгийн Гал шар суманд цас зудын хүндхэн нөхцөл байдал байгаа малчдад тусламж үзүүлэн үүрэг гүйцэтгэж байна. 

Томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн засаг захиргааны удирдах бүрэлдэхүүний хамтаар өнөөдрийн байдлаар цасанд боогдсон 43 өрхийн малчин иргэдэд 4 тонн нүүрс, 900 кг малын тэжээл, 50 шуудай хивэг, 100 кг шахмал түлшийг 518 км хүнд нөхцөлтэй замыг туулан малчдад түлш, тэжээлийг залгуулаад байна.

Энэ үеэр Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын халуун сэтгэлд малчин иргэд баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Уг ажил цаашид ч үргэлжлэх юм. 

                                                                Хошууч Ч.НЯМСҮРЭН


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19